Хотын төвөөр алхаж явахад “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүр гэсэн хаяг нүднээ тусдаг. Монголд ийм үйлчилгээ, энэ чиглэлийн дэлгүүр төдийлөн байдаггүй болохоор сонирхолтой санагдаж, орж явчихлаа. Хуучир, шанз, бүрээ, морин хуур, хийл, хуучны бүрээ бишгүүр, шашны зан үйлд хэрэглэдэг зэмсгүүд гээд хөгжмийн олон төрөл тус дэлгүүрт байна. Дэлгүүр дотроо хөгжим засварын жижиг өрөөтэй аж. Дэлгүүрийн хана, лангуунд өлгөж, өрсөн хөгжмүүдээс илүүтэйгээр сонирхлыг маань татсан зүйл бол тэр өрөө байв. Тэнд хөгжим засварлан суугаа дөч гаруй...